Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төсөл боловсруулах, улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө, хөгжлийн банк, бондын хөрөнгө, төрхувийн хэвшлийн хүрээнд хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжид захиалагчийн техникийн хяналт тавих
- “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл шалгаруулалтын журам”-ын хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгааг гүйцэтгэх, хэмжилт хийх, үйлдвэрлэн нийлүүлэх эрчимхүчний хэмжээ, чанарын үзүүлэлтийн тооцоог боловсруулах, тоногтөхөөрөмжийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцоолох, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, холбогдох баримт бичгүүдийг боловсруулан батлуулах, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхзөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу авах.
- Монгол Улсын Эрчим хүчний салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө, Хөгжлийн банк, бондын хөрөнгө, төр хувийн хэвшлийн хүрээнд хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжид батлагдсан ажлын зураг төсөл, төслийн техник эдийн засгийн үндэслэлийн дагуу барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон чанарт захиалагч, техникийн хяналтыг хэрэгжүүлэн төлөвлөсөн хугацаанд нь төсөвт өртөгт нь багтаан дуусгаж төсөл хөтөлбөрийн биелэлтийг хангуулах.
