Нар, салхины эрчим хүч, алслагдсан сумдын тархмал эх үүсвэр, батарей хуримтлуур болон хийн цахилгаан станцын чиглэлээр гурван жилийн хугацаанд хамтран ажиллана

Улаанбаатар хот, 2026 оны 8 дугаар сарын 25

Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК Хятадын China Central Strategic Advisory Group (CCSAG) байгууллагатай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг баримт бичиг нь Монгол Улсын эрчим хүчний салбарт стратегийн хамтын ажиллагааны суурийг тавьж байгаа юм.

Санамж бичигт Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөндөр, China Central Strategic Advisory Group-ийн гадаад бизнес хариуцсан дэд ерөнхийлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Лю Фэн нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны таван чиглэл

Талууд Монгол Улсын эрчим хүчний салбарын дараах таван чиглэлээр хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологи болон төсөл хэрэгжүүлэлтийн боломжийг хамтран судлахаар тохиролцлоо:

  • Нар, салхины эрчим хүч. Монгол Улсад нар, салхины сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран судалж хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж хэрэгжүүлэх.
  • Алслагдсан аймаг, сумдын тархмал эх үүсвэр. Орон нутгийн төвүүдэд тархмал сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, түүнийг дагасан дэд бүтцийг хамтран байгуулах.
  • Батарей хуримтлуурын систем (BESS). Эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангахад чиглэсэн хуримтлуурын төслүүдийг хөгжүүлэх.
  • Нүүрстөрөгч багатай шинэ технологи. Ногоон устөрөгч, эрчим хүч хуримтлуулах систем зэрэг чиглэлээр судалгаа, хөгжүүлэлт хийх.
  • Хийн цахилгаан станц. Хийн цахилгаан станц байгуулах төслүүдийг хамтран боловсруулж хэрэгжүүлэх.

Дээрх таван чиглэлээс гадна талууд төслийн урьдчилсан судалгаа хийх, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, технологийн шийдэл сонгох, төсөл хэрэгжүүлэх бүтцийг тодорхойлох, мэргэжилтэн солилцох, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх болон технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой.

Хамтын ажиллагаа нь харилцан ашигтай байх, тэгш эрх, харилцан хүндэтгэх, ил тод байх болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх зарчимд тулгуурлана. Талууд төслүүдийн хэрэгжих боломжийг үнэлэхийн тулд мэдээлэл солилцох бөгөөд шаардлагатай тохиолдолд төрийн эрх бүхий байгууллага, хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллага, технологийн түншүүдтэй хамтран ажиллана.

National Energy Center and China Central Strategic Advisory Group Sign Memorandum of Understanding on Energy Cooperation

Three-year framework covers solar and wind generation, distributed power for remote sums, battery storage and gas-fired generation

ULAANBAATAR, 25 August 2026 — The National Energy Center LLC and the China Central Strategic Advisory Group (CCSAG) today signed a Memorandum of Understanding establishing a framework for strategic cooperation in Mongolia’s energy sector.

The memorandum was signed by E. Munder, Chief Executive Officer of the National Energy Center, and Liu Feng, Executive President for Overseas Business and member of the Board of the China Central Strategic Advisory Group.

The agreement sets out the parties’ intention to jointly explore investment, financing, technology and project implementation opportunities across five areas:

  • Solar and wind generation — joint study, development and implementation of renewable energy projects in Mongolia, including the identification of investment and financing sources.
  • Distributed renewable energy for remote provinces and sums — joint development of distributed generation and the associated energy infrastructure serving rural administrative centers.
  • Battery energy storage systems (BESS) — projects intended to support the reliable and stable operation of the national power system.
  • Emerging low-carbon technologies — including green hydrogen and energy storage systems.
  • Gas-fired generation — joint study, development and implementation of gas-fired power plant projects.

Beyond the five project areas, the memorandum provides for cooperation on project studies and feasibility work, technology solutions, project delivery structures, professional and human-resource exchange, capacity building and technology transfer.The two organizations will cooperate on the basis of mutual benefit, equality, mutual respect, transparency and compliance with applicable law. Under the memorandum, the parties may exchange information and engage with competent authorities, investors, financial institutions and technology partners in order to assess and advance individual projects.