Эрчим хүчний үндэсний төвийн ХАМТ ОЛОН ТУС АЯНД НЭГДЭЖ БАЙНА.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аян 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1991 онд анх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг санаачлан эхлүүлснээс хойш эдүгээ 187 улс орон энэхүү аяныг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг.


Энэ онд Олон улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулъя”, үндэсний хэмжээнд “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уриатайгаар эхэллээ .

Монгол Улс 26 дахь жилдээ жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Та бүхнийг тус аянд нэгдэхийг уриалж байна.