“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Нэр дэвшигчид тавих шаардлага:
- Менежментийн ур чадвартай, 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын дадлага туршлагатай, эрчим хүчний инженер /0713 цахилгаан, эрчим хүч/, эсхүл Санхүү, банк, даатгал /04126/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
- Компанитай аливаа бизнесийн холбоогүй байх;
- Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
/e-mongolia лавлагаа/;
- Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia лавлагаа);
- Боловсролын диплом, үнэмлэх, мэргэшүүлэх сургалт, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар.
Нэмэлт: Компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны 3 давхар 303 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авна. Холбогдох утас: 51-267064, 88172003
Тест болон ярилцлагын шалгалт:
Эрчим хүчний яамны хурлын танхимд 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагт нэр дэвшигчээс тестийн шалгалт болон дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд: Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
- Удирдан зохион байгуулах чадвар;
- Манлайлах чадвар;
- Багаар ажиллах чадвар.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
“ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр
