ЗАХИАЛАГЧ ТЕХНИК, ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
Эрчим хүчний эх үүсвэр, барилга байгууламж, тоног, төхөөрөмжийн техник эдийн засгийн үндэслэлийн хүрээнд хөрөнгийн эх үүсвэрээс үл хамааран эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон чанарт захиалагч, техникийн хяналтыг хэрэгжүүлэн төлөвлөсөн хугацаанд нь төсөвт өртөгт нь багтаан дуусгаж төсөл хөтөлбөрийн биелэлтийг хангуулах.
Энэ зорилтын хүрээнд доорх арга хэмжээг хэрэгжүүлнэ
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний салбарт шинээр баригдах барилга байгууламж, өргөтгөл, шинэчлэлтийн барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах, барилга угсралтын ажлын үе шат бүрт техникийн хяналт тавих, дууссан барилга байгууламжийг техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах.
- Улсын төсөв, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын болон Монгол улсыг хөгжүүлэх сан, бусад зээл тусламж, концессын хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн гэрээ хэлцлийн шатнаас эхлэн магадлал хийгдсэн зургийн дагуу гэрээний төсөв баталгаажуулах.
- Үе шатны хяналт хийх, барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг батлагдсан зураг төсвийн дагуу хянах, баталгаажуулах.
- Дууссан төсөл хөтөлбөрийн нэгдсэн мэдээллийн цахим сан бүрдүүлэх.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 271 дүгээр тогтоолын дагуу ашиглагч байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах.