Зураг төсөл, магадлал

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Эрчим хүчний тасралтгүй хэвийн найдвартай үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл (барилга байгууламжийг барих, засвар өргөтгөл шинэчлэл хийхэд шаардагдах техник эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсөв)-д магадлал хийх ажлыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах үүрэгтэй.

Орон тооны бус экспертүүд нь зураг төслийн магадлалын ажлыг хийхдээ Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 6.12-д заасны дагуу хянаж дүгнэлт гаргана.

  1. Зураг төсөлд магадлал хийлгэх хүсэлтийг хүлээж авч бүртгэх
  2. Зургийн иж бүрдлийн журмын дагуу хянаж хүлээж авах
  3. Гэрээ байгуулах
  4. Мэргэшлийн чиглэлийн дагуу экспертэд томилгоо хийх
  5. Экспертүүдийн дүгнэлтийг үндэслэн магадлалын ерөнхий дүгнэлт гаргаж, дугаар олгон баталгаажуулах
  6. Магадлалын ерөнхий дүгнэлт, ажлын зургийн албан болон цахим хувилбарыг нэгтгэн архивт хадгалах
Холбоо барих утас: 77114070 77114030