Training Center

ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН  ЧИГ ҮҮРЭГ

Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, үйлдвэр, компаниуд бусад байгууллагуудын захиалгаар мэргэжилтэй ажиллагсдыг шинээр бэлтгэх болон давтан сургах, гадаад орнуудад болон дотоодод мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах, шинэ техник технологитой танилцах, дадлага хийх, семинар зохион байгуулах, сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж ажиллах, мэргэжилтэй ажилтны мэргэжлийн зэрэг, суралцах программ, зэрэг олголтын асуудлаар салбарт мөрдөх нэгдсэн тогтолцоог бий болгох үндсэн чиг үүргийг сургалт судалгаа хариуцсан дэд захирлын шууд удирдлага дор хэрэгжүүлнэ.

Үндсэн чиг үүргийн хүрээнд:

  1. Эрчим хүчний салбарт салбарын мэргэжлийн зэрэг, зэргийн суралцах программ, харилцан хүлээн зөвшөөрөх, мэргэжлийн зэрэг ахих шалгалтын асуудал зэргийг нэгдсэн тогтолцоонд оруулж салбарт мөрдлөг болгох ажлыг эхлүүлэх;
  2. Салбарын сургалттай холбоотой бүхий л харилцааг нэгдмэл шаардлага тогтолцоонд оруулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
  3. Сургалтын стандарт чиглэл болон сургалтын ажлын жилийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, үнэлэлт дүгнэлт гаргах ажлыг хариуцаж, сургалтын талаархи мэдээллээр хангах;
  4. Сургалтыг батлагдсан төлөвлөгөө графикийн дагуу дулааны эх үүсвэр, автоматжуулалт, цахилгаан, механик, гагнуурын чиглэлээр дараах төрлөөр сургалтуудыг зохион байгуулна.
    • Мэргэжил эзэмшүүлэх
    • Мэргэжил дээшлүүлэх
    • Мэргэшүүлэх
    • Давтан сургалт
    • Түвшин тогтоох
  5. Байгууллагуудтай сургалтын талаар хамтран ажиллах гэрээ байгуулах, тэдний захиалгаар байгууллага дээр болон орон нутагт ажлын байрны сургалт явуулах, аттестатчилалд хамруулах ажлыг зохион байгуулах;
  6. Аж ахуйн нэгж, үйлдвэр, компани, байгууллагууд нь салбарын хэмжээнд шинээр ажилд орж байгаа хүмүүсийг аттестатчилах, мэргэжлийн шалгалтад хамруулах ажлыг тус цогцолборыг түшиглэн зохион байгуулж болно.
  7. Сургалтанд хамрагдсан хүний тодорхойлолтыг байгууллагад нь гаргаж хүргүүлэх, мэргэжлийн шалгалтын комисс ажиллуулах, төгсөгчдөд зэрэг, категори олгох ажлыг зохион байгуулна.
  8. Төвийн олгосон мэргэжлийн зэрэг, категори нь салбарт нэг адил мөрдөгдөх чадамжтай байх боломжийг бүдүүлэх;