Компанийн удирдлагууд байгууллагынхаа үйл ажиллагаа, нөхцөл байдлаа дэлгэрэнгүй танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд санал солилцов.

Салбарын сайдын зүгээс баримталж ажиллах бодлого чиглэлээ товч танилцуулж, төрийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулах саналыг нээлттэй хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийллээ.