Эрчим хүчний лаборатор

ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Энэ нэгж нь эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын техник ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих, метал хийц, гагнуурын оёдлын чанар, цахилгааны материал болон уур-ус, тос тосолгооны материалд физик-химийн туршилт шинжилгээ хийн хяналт тавих, техникийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй норм нормативын баримт бичиг, үйлдвэрлэлийн технологийн техник ашиглалтын дүрмийг чанд мөрдүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, байгууллагын журмын дагуу үйл ажиллагаа явуулах зэрэг үндсэн чиг үүргийг ерөнхий инженерийн шууд удирдлага дор хэрэгжүүлнэ.

Энэ зорилтын хүрээнд доорх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Эрчим хүчний үндэсний төвийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааны үр дүн, нөлөөг дээшлүүлэх;
  2. Эрчим хүчний салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
  3. Эрчим хүчний салбарын үндсэн ба туслах тоноглол, зуух, турбин, даралтад сав, шугам хоолойн метал хийц, гагнуурын оёдлын чанарт физик-механикийн аргаар туршилт шинжилгээ хийх
  4. Цахилгаан техникийн материал, кабелийн утас, өндөр хүчдэлийн туршилтууд, газардуулгын байгууламж зэрэгт физик-механик-химийн аргаар туршилт шинжилгээ хийх
  5. Дулааны цахилгаан станц, дулааны станц болон дулааны шугам сүлжээний технологийн уур-ус болон тос, тосолгооны материалд физик-химийн аргаар туршилт шинжилгээ хийх
  6. Монгол улсын болон олон улсын холбогдох стандарт, аргачлалын дагуу сорилт шинжилгээ, туршилтыг хийн, техникийн дүгнэлт гаргах, хөндлөнгийн хяналт тавих, судалгаа гаргах, сургалтыг зохион байгуулах, аттестатчилах, цаашдын авах арга хэмжээг боловсруулах;
  7. Эрчим хүчний салбарт ашиглагдах гагнуурын технологийг боловсруулах, үйлдвэр, компаниуд, хувийн хэвшлийн байгууллагуудын гагнуурчдаас ээлжит аттестатчлалын шалгалт авах, сургалтыг зохион байгуулах, гагнуурчдын судалгаа гаргах, цаашид авах арга хэмжээг тодорхойлох;
  8. Монгол улсын эрчим хүчний салбарын ус бэлтгэх, боловсруулах технологи болон уур-усны химийн горимын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, ус бэлтгэл-боловсруулалт болон тос, түлшний чиглэлээр шинэ болон тэргүүний техник технологи, тоног төхөөрөмж судалж, төсөл боловсруулах, нэвтрүүлэх, эрчим хүчний салбарын химийн технологийн чиглэлээр ойрын болон хэтийн төлөвлөлтийг эрчим хүчний тухай Монгол улсын хууль, төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд боловсруулах, хэрэгжүүлэх, мэргэжил арга-зүйн туслалцаа үзүүлэх;
  9. Эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийн горим, технологийн холбогдолтой маргаантай асуудлуудыг холбогдох стандарт, аргачлалын дагуу магадлан шалгаж, сорилт шинжилгээ хийж дүгнэлт гаргах;
  • Эрчим хүчний үндэсний төвийн захирал, Цөмийн энергийн газрын Цөмийн болон Цацрагийн Хяналтын улсын ахлах байцаагчийн хамтран баталсан “Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах, “Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй үед авах арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, мөрдөж ажиллах.
  • Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийгдэж буй ажилд лабораторийн туршилт шинжилгээ гүйцэтгэж, дүгнэлт гаргах.
Холбоо барих утас: 77113060